ЛЕБРОН ЖЕЙМС ЭХНИЙ ТОГЛОЛТДОО ЯЛАГДЛАА

2018-10-03  

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын өмнөх тоглолтууд үргэлжилж байна. Дэлхийн шилдэг тамирчдын нэг  Леброн Жеймсийг багтаа нэгтгэсэн Лос Анжелс Лекерс Денвер Нагетстай тоглож 124:107-оор хожигдлоо.

Энэ өдөр Хуанчо Эрнан Гомес 19 оноо түүж багаа тэргүүлсэн бол Жамал Мьюрей 18 оноогоор тусалжээ. Тэрээр 12 довтолгоо гүйцэтгэж наймыг нь амжилттай болгосон юм. Лекерсээс төвийн тоглогч Жавале Макги 19 оноо авч багаа тэргүүлжээ. Анх удаагаа “Нуурийнх”-ны төлөө талбайд гарсан Леброн Жеймс 9 оноо гурьан оновчтай дамжуулалт, гурван самбар авснаар тоглолтоо өндөрлүүлжээ.    Ийнхүү  Леброн Жеймсээр хүчээ зузаатгасан Лейкерс эхний шалгалтандаа бүдэрлээ.

Мөн Филаделфиа 76 Орландо межиктэй улирлын хоёр дахь тоглолтоо хийж 120:114-өөр илүүрхжээ. Жоёл Эмбийд сайн тоглолтоо харуулж 21 оноо долоон самбар авчээ. Өнгөрсөн жил бэртлийн улмаас төдийлөн олон минут тоглоогүй  Макел Фулц 12 оноо түүж шинэ улиралд бэлэн буйгаа мэдэгдсэн юм.

Энэ өдөр явагдсан бусад тоглолтуудын дүн мэдээ :

Нью Иорк никс 124:121 Уашингтон уизардс

Нью Орлиан Пеликанс 102:116 Атланта хаукс

Сакраменто Кингс 106:102 Фионикс санс   

 
 
О.ДАШ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?