Европын хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа.
Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Кристиан Роналдогоо явуулаад буй Реал Мадрид Оросын “Лужник” цэнгэлдэхэд зочилж ЦСКА тай тоглож 1:0-ээр ялагдсан нь гол дуулианг байв. Тоглолтын хоёр дахь минутад Никола Власич гоолдсон нь эхнийх бас эцсийнх байсан юм. Эзэн хааны багийнхан нийт 26 гоолын боломж үүсгэсэн ч ердөө нь л хаалгаа оносон юм. Энэ хэсгийн нөгөө талд Италийн Рома Плезенийг 5:0-ээр бут ниргэжээ. Тус хэсгийг ЦСКА 4 оноотойгоор тэргүүлж байгаа бол Реаммадрид, Рома тус бүр гурван оноотой удаалж байна.
Эхний тойрогт Английн аварга “Сити”-г хожиж шуугиан тарьсан Францын “Лион” клуб энэ удаад талбайдаа Украины “Шахтёр”-тэй 2:2-оор тэнцлээ. Ингэснээр 4 оноотой боллоо.
Тоглолтын 44 дэх минутад Мораес тооны харьцааг нээж, 55 дахь минутад дахин нэгийг нэмсэн. Тэгвэл 70 дахь минутад Дембеле тооны харьцааг ойртуулж, Дюбуа 72 дахь минутад тэнцүүлжээ.
Эхний тоглолтдоо санаанд оромгүй ялагдал хүлээсэн “Манчестер Сити” энэ удаад Германы “Хоффенхайм” клубын талбайд зочилж, 1:2-оор буулгаж авлаа. Тоглолтын 1 дэх минутад эзэн багаас Бельфодиль тооны харьцааг нээсэн. Тэгвэл Агуэро 7 дахь минутад тэнцүүлж, Давид Сильва 87 дахь минутад хожлын гоол оруулжээ.
Энэ өдөр явагдсан бусад тоглолтуудын мэдээлэл
АЕК 2:3 Бенфика
Байрн Мьюнхен 1:1 Аякс
Манчестр Юнайтед 0:0 Валенсиа
Ювентус 3:0 Янг Бойз
Манчестр сити 2:1 Хоффенхайм
О.ДАШ