ЗАМЫН-ҮҮД СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН ГАРДУУЛЛАА

2018-10-04  

Эрүүл мэндийн яамнаас хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнөөдөр  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон 2018 онд үйлдвэрлэгдсэн япон улсын ниссан урбан маркийн түргэн тусламжийн автомашиныг гардуулж өглөө.

Замын-Үүд сум нь 20 мянган гаруй оршин суугчидтайгаас гадна түр болон явуулын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгаар өдөрт   50-60 хүн үйлчлүүлдэг. Алсын дуудлага нь 100-200 км зайтай байдаг байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ энэхүү автомашин нь түргэн тусламжийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд ихээхэн хувь нэмэртэй бөгөөд хүнд өвчтөн тээвэрлэхэд хамгийн тохиромжтойг онцоллоо. 

 
 
 
 
 
Эх сурвалж : ЭМЯ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?