МАНЧЕСТЕР СИТИ АНГЛИЙН БАГИЙН НЭР ТӨРИЙН ЯЛАЛТЫГ БАЙГУУЛЛАА

2018-10-04  

Талбай дээрээ Францын Лион гэх дундаж багт 1:2-оор хожигдсон Манчестер Сити-д ялалт, 3 оноо юу юунаас чухал байсан. Германы Хоффенхэйм баг шүгэлийн дуутай уралдан гоолдсон нь Манчестер Ситиг улам догшруулсан. Долоохон минутын дараа Агуэро тоог тэнцүүлж, 80 дахь минутанд Силва хожлын гоолыг оруулж Пеп Гвардиоллагийн хөвгүүд санасандаа хүрсэн. Тэд Хоффенхэймийн талбайд биш, өөрийн талбайд тоглож буй мэт давамгайлж, 90 минут довтолсны үр шимийг ийнхүү хүртэж, маш чухал 3 оноон дээрээ Европын Хөлбөмбөгийн Холбооноос олгодог 2,7 сая ам.долларын урамшууллаа авлаа.

 

 

Д.МАНДАХ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?