МАКГРЕГОР: БИ ХАБИБЫН ТОЛГОЙГ ТАСЛАХ ӨЛСГӨЛӨН БАРС

2018-10-05  

Хабил бол арчаагүй, хулчгар амьтан. Тэр өөрөө ч, түүний агент ч мөн адил өмхий хар харх. Тэр хэдхэн минут хүлээж тэссэнгүй гэнэ. Тэр миний дэргэд ч суухаас айж байна. Тэр ичгүүргүй зугтлаа. Гэхдээ Бямба гарагт тэр надаас зугтаж чадахгүй. Тэр торонд надтай учрах л болно. Тэр үед түүний нарийхан, тахианых шиг эрүүг нь хуга цохиж, намалдгийг нь нээж, цустай нь хутгана. Хабибтай хийх тулаан бол ердийн нэг тулаан биш. Энэ бол дайсагнал. Тиймээс би бэлтгэлээ сайн хангасан. Босоо, хэвтээ, бөх, зодооны бүх хэлбэрээр. Түүнээс илүү хүчтэй, том жинтэй хүмүүсээр бэлтгэлээ хангасан. Над шиг хошой аварга одоохондоо алга. Түүнийгээ 3 болгохыг хүсэж байна. Энэ бямбад хэн нь аварга бэ? Гэдгээ түүнд мэдрүүлнэ. Дахин хэлэхэд энэ бямбад тэр надаас зугтаж чадахгүй. Тэр айж буйг түүний харцнаас нь би олж харсан. Тэр өөрөө үл хүсэж буй тулаанд ирж байгаагаа мэдэрч буй. Би түүнийг тасчиж хаяна. Түүнийг унагаж, Ирландын тугаа нүдэн дээр нь мандуулна гэж Макгрегор хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

Тэр хэвлэлийн бага хуралд ирэхдээ өөрийн нэрийн вискигээ авчирлаа. Виски нь борлуулалтаараа урд өмнө үзэгдээгүй дээд рекорд тогтоож эхэлснийг тэрбээр дуулгалаа. Дэлхийн хамгийн том од боксчины хувьд сар бүр телевизийн дамжуулалтаас 3,5 сая ам.долларын ашиг хүртэх болсон байна. Мөн энэ тулаан хийхийн тулд Макгрегорт 50 сая ам.доллар төлж буй юм байна.

 

Д.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?