ГЛЕН ДЭВИС ХОРВАТЫН ЛИГТ ТОГЛОНО

2018-10-05  

Ойрын үед сагсан бөмбөгөөс хөндийрөөд байсан “Big Baby” хочит Глэн Дэвис Хорват КК Задар багтай жилийн гэрээ байгууллаа. КК Задар баг Хорватын лигийн 1-р дивизонд харъяалагддаг бөгөөд Хорватын цомын тэмцээнд зургаан удаа түрүүлж, Евролигт хоёр удаа хагас шигшээд шалгарч байсан юм.

Энэ амралтын өдөр КК Задар лигийн ээлжит тоглолтоо КК Седевита багтай хийх бөгөөд энэхүү тоглолтонд Глэн Дэвис оролцох гэнэ.

Глэн Дэвис 4 улирал Бостон Сэлтикс багт тоглон 2008 онд NBA аварга болж, 2011-2014 онд Орландо Мэжик багт зүтгэж, дараа нь 2 улирал Лос Анжелес Клиппэрс багт тоглож байсан билээ. Түүний NBA-д ажилгүй болсон шалтгаан нь бэртэл гэмтэл байсан юм.

Тэрээр өнгөрсөн зун BIG 3 лигийн “POWER” багт Күэнтин Ричардсон, Кутино Мобли, Крис Андэрсэн, Корри Маггети нартай тоглож аварга болсон билээ. Өвөрмөц тоглолтын арга барилтай, 32 настай Глэн Дэвис мэргэжлийн замналдаа анх удаа Европын лигт тоглох гэж байгаа юм. 

 

 

О.ДАШ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?