ЕВРОПЫН КЛУБЫН ЛИГТ АНГЛИЙН АРСЕНАЛ ТҮРҮҮЛЭХ ҮҮ?

2018-10-06  

Ѳнгѳрсѳн улиралд Манчестер Юнайтед түрүүлсэн. Харин Английн багийн амжилтыг Арсенал залгамжлана гэдэгт мэргэжилтнүүд бүгд санал нэгдэж чадахгүй ч, Арсеналаас ѳѳр багийг олж харж чадахгүй байна. Челси бас байж болох. Аваргуудын Лигээс Тоттенхем хасагдаж Английн багийн Европа Лигт оролцох багийн тоог нэмэх магадлал үүссэн. Тэгэхээр гол ѳрсѳлдѳѳн Английн багуудын хооронд ѳрнѳх нь. Парис Сан Жерменээс Арсеналд уригдаж ирсэн Эмри Умай Арсенал багийг эрс ѳѳрчилж чадсан гэж мэргэжилтнүүд үзэх болсон. Тэд сүүлийн 6 тоглолтод дараалан ялалт байгуулсан нь Арсеналд итгэх итгэлийг нэмжээ.

Эмри Унай. Тэрбээр ѳмнѳх дасгалжуулагч Арсен Венгерийн хийж чадахгүй байсан алхмыг зоригтой хийсэн гэдэг. Сулхан тоглолт үзүүлж, талбай дээр зүгээр л цаг нѳгцѳѳж буй хѳлбѳмбѳгчдѳѳ зоригтойгоор сэлгээнд суулгах болсон байна. Түүний оруулсан сэлгээ бүр үр дүнгээ үзүүлж эхэлснийг Английн хэвлэл онцлох болсон. Гараагаа 2 хожигдож тун тааруу эхэлсэн ч, дараалан 5 ялсны хүчинд хүснэгтийн 5-рт тэд бичигдэх болсон. Европа Лигийн эхний 2 тоглолтонд тэд мѳн л хожлоо.

 

 

 

Д.ЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?