ВОЛЕЙБОЛЫН ДАШТ-НИЙ СОНИН САЙХНААС...

2018-10-08  

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг волейболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөө жил Японы зургаан хотод болж байна. Наран улсын нийслэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тав дахь удаагаа хүлээн авч буй нь энэ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд чансаагаа шалгарсан 24 баг дөрвөн хэсэг хуваагдаж өрсөлдөж байна. Чансаа өндөр найман багийг хоёр хоёроор нь дөрвөн хэсэгт хувааж бусад багуудыг дөрвөн сагснаас сугалж хэсгүүдийг бүрдүүлжээ. Хэсэг тус бүрт эхний дөрвөн байр эзэлсэн багууд хоёрдугаар шатанд шалгарна. Хоёрдугаар шатанд “А” болон “D” хэсгийн эхний дөрвөн байр эзэлсэн багууд “E” хэсэгт орж тэмцээнээ үргэлжлүүлнэ. Ингэхдээ эхний шатанд хоорондоо тоглосон багууд  дахиж тулахгүй юм. Хоёрдугаар шатнаас  эхний гурван баг шалгарч медалийн төлөө өрсөлдөнө.  

 “А” хэсэг

Дүрмийн дагуу тэмцээнийг зохион  байгуулагч  Япон энэ хэсгийг тэргүүлжээ. Дээр нь дэлхийн чансааны наймдугаарт бичигдэж буй Голланд нэмэгдсэн байна.  Мөн Аргентин, Герман, Камерун гэсэн шилдгүүд энэ хэсэгт шидэгджээ. Хэсгийн аваргын төлөөх өрсөлдөөн Япон, Голландын багуудын хооронд өрнөсөн. Шийдвэрлэх тоглолтод ширүүн өрсөлдөөн дунд явагдсан. Япон хоёр сетийг хялбархан салгасан ч улбар шарууд амар бууж өгсөнгүй. Шийдвэрлэх тахь дахь үе тултал явж эцэст нь 15-13-аар илүүрхэж хэсгээ тэргүүлжээ. Хэсгийн гуравдугаар байрыг гурван хожил байгуулсан Германууд эзэлжээ. “А” хэсгийн гол шуугианыг өмнөд Америкийн төлөөлөл Мексик бүсгүйчүүд тарьж   Аргентиныг илүүрхэж хэсэгтээ дөрөвдүгээр байр эзэлж аялалаа цааш үргэлжлүүлэхээр болов.  

В хэсэг

Дэлхийн чансааг тэргүүлж буй олимпийн аварга БНХАУ-ын бүсгүйчүүд энэ хэсгийг ахалжээ. Тэдэн дээр өмнөх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд сүүлийн шатанд шалгарч өрсөлдсөн Италийн баг нэмэгдсэн байх юм.  Дээр  Турк, Болгар, Канад, Куба гэсэн хатуу самрууд “B”хэсгийг бүрдүүлж байна. Хэсэг толгойлсон хоёр нь буурь зааж аваргын төлөө өрсөлдсөн. Хятадын баг эхний сетийг хожсон ч гурван сет алдчихав. Олимпийн аваргууд өрсөлдөөн ширүүн байгаа гэдгийг ийнхүү эртхэн мэдрэв. Гуравдугаар байрыг Туркийн баг эзэлж мэргэжилтнүүдийн таамгийг будлиулж орхив. Үлдсэн нэг эрхийн төлөө Болгар Кубыг багууд “алалцаж” Куба гэртээ харихаар болжээ.

С хэсэг

Өнгөрсөн дэлхийн аварга АНУ болон ОХУ-ын шилдгүүд энэ хэсэгт багтжээ. Тэдэн дээр БНСУ болон Тайландын багууд шидэгдсэн байна. Азербайжан болон африк тивийн төлөөлөл Тринидад Тобагогийн багууд нэмэгдэж   энэ хэсгийг гүйцээж байгаа. Хэсгийг Америкийн бүсгүйчүүд 13 оноотой тэргүүлж ОХУ 12 оноо удаалжээ.  Төдийлөн тааварт байгаагүй Тайландын баг хэсгийнхээ тэргүүн багуудтай ширүүн өрсөлдөж таван сетийн тоглолт гаргасан. Үүнийхээ ачаар гуравдгуур байр эзэлж байна.  Энэ хэсгийн үлдсэн эрхийг Азербайжан шүүрч чаджээ.

D хэсэг

Олимпийн наадмын дэд аварга  Серби, дэлхийн аваргын хүрэл медальтай Бразилын багууд энэ хэсгийг тэргүүлжээ. Дээр нь медалийн төлөө өрсөлдөх боломжтой Домникан болон Пуэртэ Рикогийн багууд нэмэгдсэн байна. Мөн Кени болон Казахстаны волейболчид энд оржээ.

Серб эхний шатанд нэг ч сет алдсангүй бүх өрсөлдөгчөө “шүүрдчихсэн”. Бразил буурь зааж удаалсан бол Домникан, Пуэртэ Рикогийн баг тэмцээнээ цааш үргэлжлүүлэхээр болжээ. Энэ жилийн дэлхийн аварга шалагруулах тэмцээнийг шууд дамжуулах эрхийг ямар нэгэн телевиз аваагүй бөгөөд волейбол сонирхогчид олон улсын волейболын холбооны цахим хаягт хандаж тэмцээнийг үзэх боломжтой юм.  

Хоёрдугаар шатны оноолт

“E” хэсэг

1. Итали 15 оноо
2. Америк 13 
3. Хятад 12
4. Орос 12
5 Тайланд 10
6. Турк 9
7. Азербайжан 7
8. Болгар 7

“F”хэсэг

1. Серби 15 оноо
2. Нидерланд 14
3. Япон 13
4. Бразил 12
5. Герман 9
6. Доминикан 9
7. Пуэрто Рико 6
8. Мексик 4

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?