АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГИЙН НАЙМДУГААР ТОЙРГИЙН ЭРГЭН ТОЙРОНД

2018-10-08  

Английн премьер лигийн наймдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө.

Хүснэгтийг тэргүүлэгч Манчестер Юнайтед болон Ливерпүүл багууд хоорондоо тулсан нь энэ тойргийн чимэг нь байв. 

Ширүүн уур амьсгалд дунд явагдсан тоглолт хуурай тэнцээгээр өндөрлөлөө. 

Энэ өдөр Манчестер ситигийн төлөө анхны улиралдаа хүчин зүтгэж буй Алжир залуу Риад Махрез 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэсэн ч амжилтгүй болгосон юм.

Тэргүүлэгчдийн тэнцээг Лондоны Челси овжин ашиглаж Саутхептоныг 3:0-ээр ялж хүснэгтийг тэргүүлэгчийн эгнээнд 20 оноотойгоор орж ирлээ. 

Ойрд барцадтай байгаа Манчестер Юнайтед “Олд Траффорд” цэнгэлдэхдээ Ньюкаслд 2:0-ээр хожигдож байсан ч Чили залуу Алексис Санчесийн хичээл зүтгэлээр үндсэн цагт 3:2-оор илүүрхэж чадлаа. 

Тэд 13 оноотой хүснэгтийн наймдугаарт бичигдэж байна. Мөн Арсенал энэ тойрогт Лондоны Фулхемийг 5:1-ээр бут ниргэлээ.

Лигийн бусад тоглолтуудын үр дүн

Брайтон Хов Албион 1:0 Уэст хем

Бөрнли 1:1 Хадерсфиэлд таун

Уолверхемптон 1:0 Кристал Паласе

Уатфорд 0:4 Бөрнмут

Лестр сити 1:0 Эвертон

Тоттенхем 1:0 Кардиф сити

Английн премьер лигийн найман тойргийн дараах Манчестер сити, Ливерпүүл, Челси багууд 20 оноотой тэргүүлж байгаа бол Арсенал, Тоттенхем 18 оноотойгоор удаалж байна.  

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?