ХАВИБАД ЯМАР ШИЙТГЭЛ ОНОГДУУЛСАН БЭ?

2018-10-08  

Дэлхий нийтийн анхаарлыг татсан Макгрегор-Хабибын тулаан өндөрлөсөн. Хабиб санаачилгыг гартаа оруулж, эхний 2 раундад Макгрегорыг " зодож", 3-р үед Макгрегор амьсгаа авсан ч, 4-р үеийг тэр тэссэнгүй бууж өглөө. Тоглолтыг хэвтээ хэлбэрт байнга шилжүүлж байсан Хабиб хоолойг нь боох мэхээр ялалт байгуулав. Шүүгч тоглолтыг зогсоож, Хабибын ялалтыг баталгаажуулсны дараа бүх асуудал өрнөлөө. Юу болсныг сийрүүлье.

Хабиб өндийнгүүрээ Макгрегорыг хэл амаар доромжилж, улмаар Макгрегорын багийнхан луу шүднийхээ хаалтыг авч шидэв. Хабибын менежер дагестан эр Ризван Магомедов болон Конорын дасгалжуулагч, 25 настай, америк эр Диллон Денис нар бие бие рүүгээ үг хаялцав. Түүнийг харж байсан Хабиб торноос үсрэн гарч Денис рүү давшлав. Үр дүнд нь зааланд олныг хамарсан зодоон өрнөв. Энэ зодоонд Хабибын дасгалжуулагч Магомедов гол үүрэг гүйцэтгэлээ. Цагдаа хүчний байгууллага оролцож байж сая нэг мөргөлдөөнийг дарав. Макгрегор дэвжээнд хүлээж байлаа. Дэвжээ рүү Хабибын найз нөхөд, тулаанч Зубайр Тухугов, байлдааны самбогоор Оросын аварга болж байсан Эседулла Эмирагаев нар давшин орж ирэв. Тухугов алгадаж, Эмиргаев Макгрегорын толгой руу хоёр ч удаа цохиж танхайрчээ. Эмх замбараагүй байдал хэмжээнээсээ хэтрэх магадлалтай болсон тул Макгрегорын багийг хамгаалалтын дор заалнаас авч гарав. Түүний дараа Хабиб дэвжээндээ багийнхны хамт орж ирэн UFC-ийн ерөнхийлөгчөөс аваргын бүсээ нэхлээ. Хабибын хүсэлтийг биелүүлэхээс холбооны ерөнхийлөгч Уайт татгалзав. -Танхимд эмх замбараагүй байдал үүсэхээс болгоомжилж бүсийг зүүж өгөхөөс татгалзсан гэж Хэвлэлийн бага хурал хийхдээ тэр онцлов.

-Хабиб, түүний баг танхимыг орхисон. -Цагдаагийн байгууллагаас Магомедов, Тухугов, Эмирагаев нарыг саатуулсан. Макгрегор гомдол гаргахгүй гэсэн учир тэднийг суллав. Тухугов энэ сарын 27-нд Конорын найз, Оросын тулаанч Артем Лобовтой тоглох байсныг цуцлав. -Т-мобайл цэнгэлдэх хүрээлэнгийн орчин тойронд хоёр талын фанатуудын зодоон үргэлжилж, Конорын талаас бэртэж гэмтсэн хүмүүс гарсан.

ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ЮУ ГЭЖ ХЭЛЭВ?

Тус холбооны ерөнхийлөгч яаралтай Хэвлэлийн бага хурал хийв. Холбооны зүгээс Хабибын талаар ямар нэгэн тодорхой шийдвэр хараахан гаргаагүйг тэр дурдав. Гэвч Уайтын хоолойны өнгөөр нь авч үзвэл Хабибын эрхийг хасах бололтой. Нэг жилээр хасвал, маш хөнгөн шийтгэл болох өнгөтэй. Түүний хэлснээр Хабибад АНУ-д дахин нэвтрэх виз олгоход асуудал үүссэн. Мөн түүний аварга цол, бүсийг нь ч хураахгүй гэж хэлж чадахгүй. Невадын холбооны спортын зөвлөл энэ асуудлаар эцсийн шийдвэр гаргана. Макгрегортой хийсэн тулааны шагнал болох 2 сая ам.доллар, мөн сурталчилгаанаас оногдох мөнгөн урамшууллыг өгөхөөс одоохондоо түдгэлзэж байна. Хабибын биеэ авч явж буй байдал нь Холбооны түвшинд үл нийцсэн. Маш их цочирдсон гэж UFC-ийн холбооны ерөнхийлөгч Уайт хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Энэ байдлаас дүгнэлт хийвэл, Хабибын хувь заяа тун бүрхэг болжээ. Хабиб юу хэлэв? -Энэ болж өнгөрсөн зүйлд уучлал гуйж байна. -Би тоглоомын дүрмийг өөрчлөхийг хүсэж байна. Намайг торноосоо үсрэн гарсан тухай ярьж байна. Макгрегор юу хийснийг яагаад ярихгүй байна. Миний шашин, миний эцэг, миний улсыг тэр доромжилсон. Бидний унаж явсан автобусны цонхыг хагалж, хүмүүсийг зодож танхайрсан. Энэ танхайрал биш үү. -Мэргэжлийн тулаан бол спорт. Спорт дүрэмтэй байх ёстой. Өрсөлдөгчийнхээ төрсөн нутаг, шүтдэг шашин, эцэг эхийг нь доромжилдгоо зогсоох хэрэгтэй. Миний хувьд энэ бүхэн үнэ цэнэтэй. -Би хүмүүсийг хүндэтгэдэг. Үүнийг би аавасаа сурсан. Намайг таних бүхэн үүнийг мэднэ. -Макгрегор Путинтай хамт зургаа авахуулсандаа сайрхдаг. Тэгвэл дөнгөж сая Путин өөрөө над руу утасдаж, баяр хүргэлээ. Тэр ингэж хэлэв. Энэ удаагийн тоглолтыг 20034 хүн зааланд очиж үзэж, билетний орлого нь 17 сая ас.долларыг хол давсан байна.

 

 

Д.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?