Английн Премьер Лигийн 8-р тойргийн гол тоглолт нэрлэгдсэн, хүснэгтийг тэргүүлж буй Ливерпүүл-Манчестер Сити эвийн гэрээ байгууллаа. Шүүгч тоглолтын 86 дахь минутанд Санег 16 дотор дэгээдэн унагасны төлөө 11 метрийн торгуулийн цохилтыг Ливерпүүлийн хаалга руу заасан. Жосус цохилтыг хийхийг хүссэн ч, Махрез өмнүүр орж цохисон. Тэрбээр хаалганы шонгийн дээгүүр цохисноор Манчестер Сити багийн ялалт, авчрах маш чухал 3 оноог угаачихлаа. Тэд боломжоо алдаж, ижил оноотойгоор хүснэгтийн тэргүүлэгчээр үлдлээ.
Пеп Гвардиолла: Би Жесусаас уучлал хүсэж байна. Түүнийг цохих гэж байхад нь би болиулж, Махрезаар торгуулийн цохилт цохиулсан. Сүүлийн 15 жил Анфилд цэнгэлдэх хүрээлэнд хожиж байгаагүй түүхэнд цэг тавих боломжийг Махрез алдлаа. Ийм алдаатай шийдвэр би гаргасандаа Жесусаас болон багийн хамт олноос хүлцэл өчье гэж Манчестер Ситигийн дасгалжуулагч хэлэв.