Хабиб биеийн хүчээр илүү гэдгээ харуулсан. Тэр тулааныг хэвтээ хэлбэрт шилжүүлж ѳѳртѳѳ давуу талыг үүсгэсэн. 4 раундын 3 нь хэвтээгээр үргэлжилж, 4 дэх раундад ард нь гарч, хоолойг нь боосон. Тоглолт бол алалцсан, сонирхол татсан болж чадаагүй ч, санасныг бодвол 4 раунд үргэлжилсэн нь үзэгчдийн сэтгэлд нийцсэн. Энэ тулааныг ердийн нэг тулаан биш, их дайсагналцал гэж нэрлэсэн. Тийм ѳнгѳѳр ч тэмцээн ѳндѳрлѳсѳн. Спортын шинж тэмдгийг хадгалаагүй. Тиймээс ч Хабибад аваргын бүс, цолыг ѳгѳхѳѳс татгалзав.