Б.МӨНГӨНЗУЛ: АЗИЙН ПАРА НААДАМД МОНГОЛ ГЭЖ ДУУДУУЛЖ ОРОЛЦСОНДОО БАЯРЛАЖ БАЙНА

2018-10-11  

-Казахстаны тамирчинг 3:2 оор хожиж медалийн төлөө тоглосонд баяр хүргэе.

-Баярлалаа. Анх удаа Азийн наадамд оролцож шигшээд шалгарсандаа тун баяртай байна.

-Хүрэл медалиас атгаад алджээ. Макоагийн тамирчнаас нэг өрөг салгасан байна шүү дээ.

-Туршлага дутсан. Анх удаа олон улсын тэмцээнд оролцсон. Нэг хожиж болсон юм чинь 3 хожиж болох л талтай гэдгийг мэдэрсэн. Эхний өргийг хожсон. Хоёрдахийг нь 8:4-ээр хожиж яваад баригдаж хожигдсон. Сэтгэл зүйгээ удирдаж чадаагүйтэй бас холбоотой байх гэж өөртөө дүгнэлт хийсэн. Сэтгэл зүйн довтолгоо их хийдэг юм байна лээ. Дасгалжуулагчтай байсан нь түүнд давуу байдал үүсгэсэн байх. Сүүлийн 4 дэх өрөгт оноог 2:2 болгож шөвгийн тоглолт гаргах боломж ч байсан. Түүндээ 17:15-аар ялагдаж, медалиа алдсан.

-Пара тамирчид дор бүрээ ангилалтай. Өөрөө ямар ангилалд өрсөлдөв?

-Анх удаа Монголоос Азийн пара наадамд тамирчин оролцлоо. Би түүчээ боллоо. Хамгийн анхны олон улсад ангилалтай тамирчин боллоо. Улсынхаа далбааг мандууллаа. Медалийн үзүүрээс зулгаагаад алдлаа. Хамгийн гол нь миний нэрийг дуудаж чадахгүй, Мөнгөнзул гэхийн оронд Монгол гэж дуудаж байсанд өөрөөрөө маш их бахархсан. Үүнээс илүү шагнал үгүй юм шиг бодогдсон. Анхны тэмцээн гэхэд маш сайн оролцлоо гэж намайг тэмцээн зохион байгуулагчид урамшуулсан.

-Монголын тамирчид хэр оролцож байна? -Амжилттай.

Жудод Мөнхбат гэдэг монгол залуу хүрэл медаль хүртэж медалийн салхийг хагалсан. Жудо нэмж нэг хүрэл медаль авсан. Оройны дүнгээр бөөрөнцөг шидэлтэд анхны мөнгөн медалиа монголчууд авлаа. Медаль нэмэгдэх байх. Бусад төрлүүд нь 14-нд дуусна.

-Теннисэнд өөрөөс чинь гадна, тамирчин оролцов уу?

-Үгүй, би ганцаараа. Монголоос ширээний теннисний олон улсын шүүгч Болд ахын хамт Жакартад ирсэн.

-Тэмцээнийг үзэж буй хүний хувьд ямар дүгнэлт хийв?

-Монголын олон тамирчид медалиас мултарч байна. Илүү хэрнээ. Энэ бол харамсалтай. Би ч тэдний нэг. Бидэнд сэтгэл зүй л дутаж байна. Адилхан техник эзэмшсэн, адилхан зэмсэгтэй, адилхан ур чадвартай хэрнээ ялалтыг байгуулж чадахгүй байна. Тиймээс Монголд, спортын сэтгэл зүйчийг бэлдэх цаг болжээ гэж хувьдаа дүгнэлээ. Зөвхөн пара тамирчид гэлгүй, энгийн тамирчдад ч гэсэн энэ хамааралтай.

-Өөрийгээ манай уншигчдад товч танилцуулна уу?

-Намайг Баярбатын Мөнгөнзул гэдэг. Ширээний теннисээр 3 дахь жилдээ хичээллэж байна. Анх Эрдэнэт хотод Бэхбат багшийн удирдлага дор ширээний теннисээр хичээллэж эхэлсэн. Компьютер дээр сайн ажилладаг. Одоогоор Монголын Ширээний Теннисний Холбоонд ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар ажилладаг. Тэндээ мөн бэлтгэлээ хангадаг. Ажилдаа дур сонирхолтой.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Спортын өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Намайг дэмжсэн бүх хүмүүст талархлаа. Монголын Ширээний Теннисний холбооны ерөнхийлөгч Гантулга, ерөнхий нарийн бичгийн дарга Галбадрах, анхны багш Бэхбат нартаа талархсанаа илэрхийлье. 

Жакарта , Индонез

Казахстаны тамирчинг 3:2-оор ялж, медалийн төлөө тоглох эрхийг өвөртлөв

Мөнгөнзул

Мөнгөнзул олон улсын шүүгч Болдын хамт

Тоглолт бүрийн өмнө тамирчдын цохиурыг стандарт, стандарт бус зэргийг нь шалгадаг. Мод, резин, наасан цавууг хүртэл нягтлана. Стандарт зөрчсөн тэр цохиураар тоглохыг хориглоно.

шүүгч Болд цаг заваараа Мѳнгѳнзулын бэлтгэлийг хангаж байлаа

Пара наадмын нээлт Мѳнгѳнзулын гар утсанд ингэж буужээ.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Oyuna:Илүү их амжилтыг хүсье. Ирээдүй урьд чинь зурайж байна дүү минь 2018-10-11
Shurentsetseg:Duudee iluu ih amjilt husiy.Mini duu ih mundag haisan shu.bayr hurhiy 2018-10-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?