УРАН САЙХНЫ ГИМНАСТИКИЙН ААШТ УЛААНБААТАР ХОТОД БОЛНО

2018-10-11  

Уран сайхны гимнастикийн “A” зэрэглэлийн Азийн Цомын Аварга Шалгаруулах Анхдугаар тэмцээнийг Улаанбаатарт аравдугаар сарын 25-28 ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн тэмцээнд Вьетнам, Тайван, Хойд Солонгос, Хонг Конг, Казакстан, Солонгос, Киргизстан, Тайланд зэрэг дэлхийд алдартай 70 гаруй орны тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн аж. Манай улсаас ч тамирчид оролцохоор бэлтгэж байгаа юм байна.

Тус тэмцээнээр Монгол Улсыг сурталчлан таниулах, спортоор хичээллэж буй тамирчдын чансааг ахиулах, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцолжээ.

Дашрамд дуулгахад, уран сайхны гимнастик нь спорт болон урлагийг хосолсон байдаг. Олимпийн наадмын зөвхөн эмэгтэйчүүд оролцдогоороо онцлог төрөл юм.

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
"ТҮМНИЙ-76"-Г ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТОДРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ ?