Самбо бөхийн залуучуудын болон өсвөрийн ДАШТ Гүрж улсын нийслэл Тбилис хотноо болж Монголын эмэгтэй самбочдын баг гуравдугаар байр эзэллээ.
Тус тэмцээний сүүлийн өдөр залуучуудын ДАШТ-ий эрэгтэй 56, 70, 87 кг, эмэгтэй 48, 60, 75 кг, хөвгүүдийн 57, 74, 100 кг, охидын 52, 64, 80 кг жингийн барилдаанууд болсон юм. Энэ удаагийн ДАШТ-ээс манай бөхчүүд энэ өдөр гурван мөнгө, нэг хүрэл нийт нийт медаль авсан байна.
Дэлхийн залуучуудын АШТ-ий эрэгтэйчүүдийн 56 кг-д “Женко” клубийн Б.Цогтбаяр мөнгө, өсвөрийн ангиллын хөвгүүдийн 57 кг-д Биеийн тамир спортын дунд сургуулийн бөх А.Хатансайхан, 100 кг-д Д.Нямхүү нар мөнгө, охидын 80 кг-д Б.Эрдэнэт-Од хүрэл медаль хүртжээ.
Дэлхийн залуучуудын болон өсвөрийн АШТ-д манай улсаас 33 бөх зодоглож нэг алт, 8 мөнгө, 6 хүрэл нийт 15 медаль хүртсэнээс эмэгтэй баг 1нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл хүртсэн амжилтаар ийнхүү гуравдугаар байрт шалгарсан байна.
О.ДАШ