САМБО БӨХИЙН ДАШТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2018-10-15  

Самбо бөхийн залуучуудын болон өсвөрийн ДАШТ Гүрж улсын нийслэл Тбилис хотноо болж Монголын эмэгтэй самбочдын баг гуравдугаар байр эзэллээ.

Тус тэмцээний сүүлийн өдөр залуучуудын ДАШТ-ий эрэгтэй 56, 70, 87 кг, эмэгтэй 48, 60, 75 кг, хөвгүүдийн 57, 74, 100 кг, охидын 52, 64, 80 кг жингийн барилдаанууд болсон юм. Энэ удаагийн ДАШТ-ээс манай бөхчүүд энэ өдөр  гурван мөнгө, нэг хүрэл  нийт нийт медаль авсан байна.

Дэлхийн залуучуудын АШТ-ий эрэгтэйчүүдийн 56 кг-д “Женко” клубийн Б.Цогтбаяр мөнгө, өсвөрийн ангиллын хөвгүүдийн 57 кг-д Биеийн тамир спортын дунд сургуулийн бөх А.Хатансайхан, 100 кг-д Д.Нямхүү нар мөнгө, охидын 80 кг-д Б.Эрдэнэт-Од хүрэл медаль хүртжээ.

Дэлхийн залуучуудын болон өсвөрийн АШТ-д манай улсаас 33 бөх зодоглож нэг алт, 8 мөнгө, 6 хүрэл нийт 15 медаль хүртсэнээс эмэгтэй баг 1нэг  алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл хүртсэн амжилтаар ийнхүү гуравдугаар байрт шалгарсан байна.

 

 

О.ДАШ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?