Д.ТӨМӨРХҮЛЭГ, Н.ДАГВАСҮРЭН, Б.ТЭМҮҮЛЭН НАР МОНГОЛЫН НЭР ДЭЭР БАРИЛДАНА

2018-10-15  

Арабын Нэгдсэн Эмират улсаас Монголын гурван жүдочийг легионер тамирчнаар урьж өөрийн нэр дээр барилдуулах хүсэлтийг Монголын жүдо бөхийн холбоонд энэ оны эхэнд ирүүлсэн билээ.

Тус улсаас эрэгтэйчүүдийн -66кг-д олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг, эрэгтэйчүүдийн -81кг-д  Н.Дагвасүрэн,  100-кг-ын жинд  барилддаг олон улсын хэмжээний мастер  Б.Тэмүүлэн нарыг өөрийн нэр дээр барилдуулах хүсэлт гаргасан. Гэвч тэдний хийсэн гэрээ хэлэлцээр цуцлагдаж, эх орныхоо нэрийн өмнөөс барилдахаар болсон байна. Ямар учраас хийгдсэн гэрээ нь цуцлагдсан нь тодорхойгүй бөгөөд Абу Даби гранд сламд Монгол Улсын өмнөөс зодоглох тамирчдын бүрэлдэхүүнд багтсан байна.

Сонирхуулахад Д.Төмөрхүлэг Азийн наадамд түрүүлж байсан бол Н.Дагвасүрэн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль зүүж байсан юм.

 

 

О.ДАШ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?