НИДЕРЛАНДЫН РИНГНЕЕС ГУРВАН АЛТАН МЕДАЛЬ ЗҮҮЖЭЭ

2018-10-15  

Нидерланд улсын Эйндховен хотноо аравдугаар сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан "ЭНДХОВЕН КАП" Олон улсын "А" зэрэглэлийн тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, AIBA 1 одтой дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер О.Батхүү, Дорнод аймгийн “Талын Бүргэд” клубийн дасгалжуулагч, AIBA 1 одтой дасгалжуулагч, спортын мастер Т.Эрдэнэбаяр, AIBA 3 одтой шүүгч, олон улсын хэмжээний мастер , Б.Атарбаяр нараар ахлуулсан баг тамирчид амжилттай оролцож 18 орны баг тамирчдаас багаараа тэргүүлжээ.

Шигшээ багийн тамирчдаас Дорнод аймаг “Талын бүргэд” клубийн тамирчин олон улсын хэмжээний мастер Л.Алтанцэцэг, “Аврагч” спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Б.Мишээлт, “Ширэн бээлий” клубийн тамирчин спортын мастер Г.Баярхүү нар алтан медаль, “Хилчин” спорт хорооны тамирчин спортын мастер  М.Гандулам, Хөвсгөл аймгийн тамирчин спортын мастер Ц. Мөнхбаатар нар мөнгөн медаль, Дорнод аймаг, “Талын бүргэд” клубийн тамирчин спортын мастер  Э.Эрдэнтуяа, спортын мастер  Д.Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль хүртжээ.

 

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?