ЗАЛУУЧУУДЫН ЗУНЫ ОЛИМПИЙН НААДМААС Т.ОЮУН-ЭРДЭНЭ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2018-10-15  

Аргентин улсын нийслэлд болж байгаа “Буэнос-Айрес-2018” залуучуудын зуны III олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 65 кг-д Тамирын Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ.

Тэрбээр, энэ удаагийн залуучуудын олимпийн наадмаас Монголын тамирчдын дөрөв дэх (Э.Энхмаа буудлагын холимог багийн төрөлд алт, Г.Тэмүүжин, Л.Сосорбарам жүдо бөхөөр мөнгөн медаль хүртсэн) медалийг авч байгаа төдийгүй чөлөөт бөхийн тамирчдаас дараалсан медалийн буухиаг үргэлжлүүлж байна. Тухайлбал, Б.Батцэцэг “Сингапур-2010”-аас алт, Б.Дөлгөөн “Наньжин-2014”-өөс мөнгөн медаль хүртсэн бол Т.Оюун-Эрдэнэ Буэнос-Айрест хүрэл медалийн эзэн боллоо.

Тэрбээр Буэнос-Айресын дэвжээнд нийт таван барилдаан хийж медаль хүртсэн бөгөөд хэсгийн барилдаанд Мексикийн Сандра Елена Менчаса, Кубын Камила Рамиресийг тус бүр цэвэр, Румын улсын бөх Амина Роксана Капезаныг 4:2-оор ялсан ч энэ жилийн өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Зоу Шинруд оноогоор цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ оны өсвөр үеийн Африкийн наадам болон тивийн аварга Нигерийн Сунмисола Балогуныг оноогоор цэвэр (15:4) ялснаар хүрэл медалийн эзнээр тодорлоо.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?