Мункожаргал Содномовичийн нэрэмжит өсвөр үеийн олон улсын тэмцээн аравдугаар сарын 13-14-нд ОХУ-ын Буриадын Агинский районд боллоо. Манай улсаас Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч ОУХМ Г.Амархүүгийн удирдлага дор дөрвөн тамирчин хүч үзсэнээс хоёр хүрэл медаль хүртэв. Хөвгүүдийн 45 кг-ын жинд БТСДуС-ийн тамирчин Б.Мөнх-Эрдэнэ, +80 кг-д Орхон аймгийн "Ирээдүйн одод" спортын дунд сургуулийн тамирчин Л.Алтаншагай нар хүрэл медаль хүртсэн бол “Ирээдүйн одод” сургуулийн М.Нямдалай, М.Энхсайхан нар тавдугаар байрт оржээ. Баг тамирчдаа ахалж явсан олон улсын шүүгч, ОУХМ Г.Амархүү тус тэмцээний шилдэг шүүгчээр тодорсон юм.