П.БҮРЭНЖАРГАЛ: МОНГОЛДОО НҮДНИЙ БҮХ ЭМЧИЛГЭЭГ ХИЙДЭГ БОЛЛОО

2018-10-17  

Монгол улсад нүдний тасаг байгуулагдсаны 90 жилийн ойгоор Монголын нүдний эмч нар бүх төрлийн нүдний оношлогоо, эмчилгээг эх орондоо хийдэг боллоо. Нүдний арын хэсгийн оношлогоо, эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг Канад улсын Лаурел сангаас Клиникийн Нэгдүгээр эмнэлгийн Нүдний тасагт хандивласнаар ийм нөхцөл бүрдлээ. 1,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий нарийн мэргэжлийн дурангийн тоног төхөөрөмжийг хандивлаад зогссонгүй, Carl Zeiis компани болон Канадын Лаурел сангийн нарийн мэргэжлийн инженерүүд эдгээр тоног төхөөрөмжийг угсарч, суурилуулж өглөө. 

Carl Zeiis компанийн хятад инженер, Лаурел сангийн Канад инженер Монголд хүрэлцэн ирж нүдний арын оношилгоо, эмчилгээний нарийн дурангийн иж бүрэн тоног тѳхѳѳрѳмжийг угсарч, суурилуулав.

Дээр нь, хамгийн чухал нь, энэ нарийн хагалгаа хийх монгол эмчийг нь 2 жилийн турш Канадад мэргэшүүлж бэлдсэн гэж Нүдний тасгийн эрхлэгч, энэхүү төслийн удирдагч, нүдний эмч П.Бүрэнжаргал онцоллоо. Энэхүү тоног төхөөрөмж, дуранг ашиглан нүдний арын хэсгийн анхны хагалгааг өнөөдөр 1-р эмнэлгийн нүдний тасгийн эмч Энхтуул, Канад эмч хамт хийж эхэлсэн байна. Нүдний арын хэсгийн оношлогоо, эмчилгээний нарийн дуран, тоног төхөөрөмжийг албан ёсоор хүлээн авах үйл ажиллагаа Нэгдүгээр эмнэлгийн Нүдний тасагт болох юм байна.

Тѳслийн удирдагч нүдний тасгийн эрхлэгч Бүрэнжаргал, уг тѳслийн хүрээнд Канадад 2 жил мэргэжил дээшлүүлж, нүдний арын оношлогоо, эмчилгээг Монголд суурьшуулж, нутагшуулах эмч Энхтуулын хамт

 

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Хандивын тоног төхөөрөмж юм чинь үнэ өртөг бага, хахуулгүй л байгаасай. Амжилт хүсье! 2018-10-17
Энхтуяа:Бурэнжаргал эмчдээ ажилд нь амжилтын дээдийг ероое! Мундаг эмч нартаа баярлалаа 2018-10-20
Zochin:1r emnelegt ulsiin emnelegt l anh udaa hiih gj bgaa bolohoos bish mongoldoo bol nudnii ariin hesgiin mes zasliig hiideg bolood nileen heden jil bolj bgaa shvdee nvdnii ariin hesgeer nariisch surch irsen mash olon emch nar ard olondoo uilchilgee vzvvlseer bgaa Mongold anh udaa ym shg oilgogdhor bichsen bn 2018-10-20
Enkhtsetseg:hvvhdiinnvd vzehvv 2018-10-20
Guest:Carl Zeiss delhiid shine gej bgaa buh technic technologiig heregledeg gaihaltai baiguul**** 2018-10-22
Zochin :1-р эмнэлэг анх удаа гэж маш их сошиалаар явж байна. Нүдний арын сигмент гэж мэдэхгүй юм. Гэхдээ энэхүү хагалгааг монголд нүдний хувийн эмнэлгүүд хийж эхлээд басгүй маш чадварлаг эмч нар аль хэдийн бэлтгэгдээд мэс засал хийж байгаа гэсэн шүү дээ. Би өөрөө эмч хүн гэхдээ нүдний эмч биш. Ямар нэг мэдээллийн нэг үг буруу бол ард иргэдэд буруу мэдээлэл хүрнэ. 1-р эмнэлэг анх удаа юм бишүү. Монголд бол нилээн сүүлээр хийж байгаа байхаа 2018-10-23
Zpcnin:Xuwiin emneleguuded appatad ni bdag gexde ix undur urtguur xiidegchde 1r emneleg tulburtei ym bolow uu 2019-04-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?