ГИМНАСТИКИЙН ААШТ МОНГОЛД БОЛНО

2018-10-18  

Монголд анх удаа Уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 26-аас 28-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд Вьетнам, Тайвань, БНАСАУ, Хонконг, Казахстан, БНСУ, Кыргызстан, Тайланд тэргүүтэй шар тивийн 10 гаруй орны 80 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн байна. Монголоос оролцох багийн хувьд насанд хүрэгчдийн багийн төрөл болон ганцаарчилсан төрөл, өсвөрийн багийн төрөл болон ганцаарчилсан төрөл гэсэн ангилалд өрсөлдөх аж.

Тус тэмцээн нь Монгол Улсыг сурталчлан таниулах, спортоор хичээллэж буй тамирчдын чансааг ахиулах, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцолжээ. Дашрамд дуулгахад, уран сайхны гимнастик нь спорт болон урлаг хосолдог, Олимпийн наадамд зөвхөн эмэгтэйчүүд оролцдогоороо онцлог төрөл юм.

 

 

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
УИХ-ЫГ ТАРААХ НЬ ЗӨВ ҮҮ ?