МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ ЛАОСЫГ ХОЖИВ

2018-10-18  

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Лаосын талбайд зочилж, “FIFA”-ын албан ёсны нөхөрсөг тоглолт хийлээ. Өнгөрсөн долоо хоногт Сингапурын талбайд 2:0-ээр ялагдсан манай шигшээ баг Лаосыг 4:1-ийн харьцаатай хожиж, олон улсын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан албан ёсны нөхөрсөг тоглолтод анх удаа ялалт байгууллаа.

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Герман улсын иргэн Майкл Вайсс энэ удаад залуу тоглогчид болох хагас хамгаалагч А.Нармандах, хаалгач А.Сайханчулуун нарыг гарааны бүрэлдэхүүнд гаргажээ. Хэдийгээр манай баг эхний гоолыг хаалгандаа алдсан ч жигүүрийн довтлогч Ц.Мөнх-Эрдэнэ тооны харьцааг тэнцүүлж, эхний үе өндөрлөсөн. Харин хоёрдугаар үед Б.Балжинням, М.Жансерик нар сэлгээгээр орсноор багийнхаа тоглолтыг сэргээж чадсан юм.

Тоглолтын сүүлийн 20 минутад А.Нармандах, М.Жансерик, Н.Наранболд нар эсрэг багийн хаалганд гоол оруулснаар Монголын шигшээ баг өрсөлдөгчөө нутагт нь 4:1-ийн харьцаатай буулгаж авлаа. Одоогоор дэлхийн чансаанд 186-д бичигдэж байгаа манай баг энэ сард гарах шинэчилсэн чансаагаар байр ахихаар болж байна.

Энэ удаагийн тоглолтыг Лаос дахь Монгол улсын элчин сайдын яамны ажилчид болон тус улсад ажиллаж, амьдарч буй Монголчууд маань хүрэлцэн ирж үзэн, шигшээ багаа дэмжжээ. Үндэсний шигшээ баг ирэх сарын сарын 11-16 өдрүүдэд Тайвань улсад Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд анх удаагаа өрсөлдөнө. Энэ тэмцээнд Монгол, Тайвань, Хонгконг, БНАСАУ-ын багууд оролцох юм.

 

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?