ДЭМАРЕ КЭРОЛ МЭС ЗАСАЛД ОРНО

2018-10-18  

Брүүклин Нэтс багийн довтлогч Дэммари Кэррол үзэгчдийн суудалд шилжлээ. Тэрбээр өнөөдөр баруун шагайдаа мэс засал хийлгэж байгаа аж.

Багийн дасгалжуулагч Кэнни Аткинсон түүнийг хэзээ эргэж ирэх тал дээр ямар нэгэн хариу хэлсэнгүй. "Тодорхойгүй хугацаагаар талбайд гарах боломжгүй болж байгаа ч ноцтой гэмтэл биш" гэж нэмж дурджээ.

Кэрролын хувьд өнгөрсөн улиралд давгүй сайн тоглож, багийнхаа гурав дахь онооны лидер, хоёр дахь самбараас бөмбөг авалтын лидер болж байсан юм. Тодруулбал тэрбээр өнгөрсөн улиралд Нэтсийн өмсгөлтэйгөөр 73 тоглолтод орж 13.5 оноо, 6.6 самбараас бөмбөг авалт, 2 ашигтай дамжуулалт дундчилсан юм.

 

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?