Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ний эхний өдөр өндөрлөв. Эмэгтэй 44, 48 кг, эрэгтэй 55, 60 кг жингийн аваргууд тодорлоо.
Олны анхаарлын төвд ороод буй насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Украины Дария Билодид залуучуудын дэлхийн аварга боллоо. Түүний жинд аваргын төлөө Японы жүдоч Сана Ёшида гарч ирсэн боловч Д.Билодидод өрсөлдөгч байж чадсангүй.
Сана бол насанд хүрэгчдийн 57 кг-д манай Д.Сумъяагийн гол өрсөлдөгч, ДАШТ-ний алт, мөнгөн медальт Цүкаса Ёшидагийн төрсөн дүү юм.
Ийнхүү Дариягийн ялагдаагүй тэмцээний цуврал наймд хүрч, сар хүрэхгүй хугацааны дотор хоёр дэлхийн аваргад дараалан түрүүлэв.
ЭМЭГТЭЙ:
44 кг:
48 кг:
Э.Уртнасан эхний тойрогт АНУ-ын Норан Элмароукейг ялсан ч харамсалтай нь Мароккогийн жүдоч Эддинари Чаймаегийн этээнд үнэлгээ алдаж тэмцээнийг орхисон юм.
ЭРЭГТЭЙ:
55 кг:
Д.Бөхчулуун эхний тойрогт Бразилын Эмерсон Сильваг иппоноор цэвэр ялсан ч энэ тэмцээнд мөнгөн медаль хүртсэн Азербайжаны Балабай Агаевт цэвэр ялагдав.
60 кг:
Манай жүдоч Э.Сумъяабазар эхний тойрогт хийлээд хүрэл медаль хүртсэн Бразилын Ренан Торрештой цаг сунгасан ч гурван торгуулиар ялагджээ.