СЕРБИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД ВОЛЕЙБОЛЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

2018-10-22  

Сербийн эмэгтэй гарбөмбөгчид анх удаа дэлхийн аварга болов.

Риогийн олимпод мөнгөн медаль хүртсэн Сербийн эмэгтэй волейболчид Токиогийн зуны олимпод оролцох эрхээ ийнхүү халаасаллаа. Токиогийн дэвжээ Сербийн эмэгтэй волейболчдод тун ээлтэй аж. Тэд 2006 оны Токиогийн ДАШТ-ээс анхны хүрэл медалиа хүртэж байсан бол 12 жилийн дараа Токиогийн дэвжээнд Сербичүүд аваргаллаа.

Итали 3:2 Хятад, Бельги 3:1 Голланд. Энэ бол хагас шигшээгийн тоглолтын дүн. Энэ бүхний дараа Италийн багийг аварга болох нь гэдэг таамаглал дэлгэрсэн. Италичууд ч 1,3 дахь өргийг хожиж 2:1 -ээр тоглолтыг хошуучилж байсан. Гэвч Сербичүүд 4 дэх өрөгт маш чухал хожил авч, харьцааг тэнцүүлэн улмаар 5 дахь өргийг өөртөө эргүүлж чадсан.

Ийнхүү Сербичүүд анхны алтан медалиа энгэртээ зүүсэн бол Италичууд алтан медалиа ( 2002 он) 2018 оны мөнгөн медалиар хослуулав. Харин Голландын багийг төвөггүй хожсон Хятадын эмэгтэй баг хүрэл медаль дээр буулаа.

 

 

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?