Премьер Лигийн 9 дэх тоглолтын эхний дүн гарлаа. Ливерпүүл " сууж" эхэллээ. Салахын хариугүй гоол Ливерпүүлийг өрсөлдөгчийн тэргүүн эгнээнд энэ удаа торгоолоо. Харин тэдэнтэй тэргүүллийг хуваалцаж буй Манчестер Сити 5 гоол оруулж, байр сууриа улам бэхжүүллээ. Онцлох тоглолт Челси 2:2 МЮ байв. МЮ хожлын сайхан боломжоо нэмэлт цагт алдсан. Харин араас нэхэж буй нэг л баг бий. Тэр бол Арсенал. Сүүлийн 6 тоглолтоо дараалан ялсан тэд маргааш ээлжит тоглолтоо хийнэ.
Д.БАТЖАРГАЛ