ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГАД ФАН ЗЭ ДОН ТЭРГҮҮЛЛЭЭ

2018-10-22  

Финалд Хятадын хоёр, Германы хоёр тамирчин үлдэж, өөр хоорондоо таарлаа. Фан Зэ Дон 4:1-ээр Лин Гайг, Тимо Болл 4:2-оор Овчаровыг буулгаж финалд учирлаа. Азийн тоглолтын аварга Фан Зэ Дон энэ оны Европын аварга Тимо Болл нарын өрсөлдөөн 4:1-ийн харьцаагаар Фан Зэ Доны ялалтаар өндөрлөлөө.

Тимо Боллын хувьд ирэх Токиогийн олимпийн найдвар Японы Харимото, Дэлхийн цомын өнгөрсөн оны аварга, нутаг нэгт Овчаров нарыг шигшээ, хагас шигшээд хожиж, финалд шалгарсан. Харин Фан Зэ Доны хувьд шинээр гарч буй, нутаг нэгт Лин Гайг 4:2 -оор туршлага заан буулган авсан. -Фан Зэ Доныг ялах боломж Лин гайд бүрэн байсан. Тоглолтыг оноогоор ч, тоглолтоороо хошуучилж, илүүрхэж байсан. Гагцхүү оноогоо, давуу талаа хожил болгон хадгалж чадаагүй гэж мэргэжилтнүүд үнэллээ. Харин Тимо Боллын хувьд бэртэл нь бүрэн эдгэж анисан гэдгээ батлан 2018 онд Европод аваргалж, Дэлхийн цомд үзүүрлэлээ.

Тимо Болл Овчаровыг хагас финалд, Харимотог шигшээ наймд буулгалаа

Фан Зэ Дон өөрийн тоглолтын давуу талаа бүрэн дүүрэн ашиглалаа. Түүний дундын зайнаас хүчтэй довтолгоо нь няцаахын аргагүй байв. Мөн сэтгэл зүйгээр илүү гэдгээ тоглолт бүрийн сүүлчийн оноон дээр тэр харуулж чадсанаар аваргаллаа.

 

 

Д.БАТЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?