ХӨДӨЛМӨРИЙН БААТАР С.БАТЦЭЦЭГ ӨНӨӨДӨР БАРИЛДАНА

2018-10-23  

Бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод үргэлжилж байна. Өчигдөр эрэгтэй бөхчүүдийн барилдаан өндөрлөлөө. Өнөөдөр эмэгтэй  дөрвөн жингийн барилдаан явагдана. Эмэгтэй 65, 68, 72, 76 кг жингийн урьдчилсан шат, эрэгтэй 70, 97 кг болон эмэгтэй 55, 59 кг жингийн шигшээ барилдаан болох юм. Эмэгтэйчүүдийн 59 кг-д зодоглосон Б.Шоовдор хүрлийн төлөө барилдах бол эрэгтэй 70 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Ө.Батзул нар дагах тойрогт барилдах юм. Харин өнөөдөр барилдах эмэгтэй дөрвөн жингийн сугалааг танилцуулъя.

Эмэгтэйчүүдийн 65 кг-д Монголоос Х.Болортуяа зодоглоно. Тэрбээр эхний даваанд БНСУ-ын Ли Хан Битийг ялвал ОХУ-ын Мария Кузнецова, Канадын Даниелл Лаппэйж нарын хожсонтой нь дараагийн шатанд барилдана. Энэ жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Финландын Петра Олли, АНУ-ын Форрест Молинари, ДАШТ-ий хүрэл медальт, Шведийн Хенна Йоханссон, Чехийн Адела Ханзликова нарын шилдгүүд барилдана.  

68 кг-д хөдөлмөрийн баатар Соронзонболдын Батцэцэг зодоглоно. Тэрбээр эхний тойрогт Сенегалын Анта Самбоуг ялбал Шведийн Анна Франссон, Азийн наадмын аварга, тивийн АШТ-ий хүрэлтэй, Японы Рио Ватари нарын ялсантай нь хүч үзнэ.

Эмэгтэйчүүдийн 72 кг-д гавьяат тамирчин  О.Насанбурмаа барилдах юм. Тэрбээр эхний тойрогт Унгарын Николетта Рената Смолкатой, түүнийг ялбал олимпийн хүрэл медальт, Польшийн Агнешка Вешек, Туркийн Бусе Тосун нарын ялсантай нь оноолт таарна.

Эмэгтэйчүүдийн 76 кг-д Азийн наадмын аварга  Г.Наранчимэг барилдана. Манай бөх эхний тойрогт хийлээд Венесуэлийн Мария Хосе Акостатай хүч үзнэ. Түүнийг ялвал Унгар, Беларусийн бөхийн бөхтэй дараагийн даваанд хүч үзэх аж.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?