У.СҮРЭНЖАВААС ДОПИНГ ИЛЭРЧЭЭ

2018-10-23  

БНСУ-д өнгөрөгч есдүгээр сард болсон таеквондогийн олон улсын тэмцээнд оролцсон У.Сүрэнжаваас допингийн төрөлд багтах бэлдмэл буюу фурсамид илэрчээ. Үүнээс болж Монголын таеквондогийн холбооны ерөнхийлөгч Д.Энхбат, гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ нар тамирчнаа хориотой бодис хэрэглэхээс сэргийлж чадаагүйдээ харамсаж, ёс зүйн хариуцлага хүлээн ажлаа өгөхөөр болсон байна. Д.Энхбат тус холбооны ерөнхийлөгчөөр 12 жил ажилласан бөгөөд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр дэд ерөнхийлөгч А.Түмэнжаргал ажиллах аж. Монголын таеквондогийн холбооны ээлжит бус их хурлыг ирэх сард багтаан хуралдуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Фурсамид нь шээсээр дамжуулж хаван хөөлгөх үйлчилгээтэй допингийн төрөлд хамаардаг бэлдмэл юм.  Өмнө нь гавьяат тамирчин О.Пүрэвбаатараас энэ төрлийн бодис илэрч байжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?