АРСЕНАЛ УРАГШИЛЖ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭГНЭЭНД НЭГДЛЭЭ

2018-10-23  

Арсенал дундаж биш, Английн топ багийн нэг гэдгээ харуулахад ойртож байгааг тоглолтоос тоглолтод анзаарч эхлэв. Тэд гараагаа хоёр хожигдож сүүл мушгиж эхэлсэн ч, дараалан 7 хожил авснаар Премьер Лигийн топ 4 багийн нэгээр жагсаж эхэллээ. Тэд Челси ижил 21 оноотойгоор 3-4 дүгээр байрыг хуваалцаж байна. Гэхдээ Арсеналын тоглолтын агуулга нь бүрэн өөрчлөгдөж, өрсөлдөгчөө олон бөмбөгийн зөрүүтэй хожиж байгаа нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна. 9-р тойрогт 3:1-ээр Лэйстэр ситиг илүүрхэн ялснаар тэргүүлж буй Манчестер Сити багаас 2-хон оноогоор дутуу 4-р байранд жагслаа. Амжилтын нууцыг шинэ дасгалжуулагч Эмри Унайн өөрчлөлт, Дортмундын довтлогч Обуямунг, Германы Озил нарын тоглолт орж эргэж ирсэнтэй холбож байна. Энэ эрчээрээ Лигийг төгсгөвөөс ирэх улиралд Аваргуудын Лигэд Арсенал тоглож эхэлнэ гэж мэргэжилтнүүд дүгнэлээ.

Эхний гоолын автор, сүүлийн 2 гоолын удирдагч Мезут Озил

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?