ДЭЛХИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛЬД ХҮРЭХЭД НЭГ АЛХМЫН НААНА..

2018-10-23  

Энэтхэгийн Бажранг Пуниа Кубын Александро Валдесийг 4:3-аар ялж финалд шалгарсан. Түүнтэй аваргын алтан медаль булаацалдахаар Оросын Ахмедийг 15:10-аар буулгасан Японы бөх Такуто гарч ирсэн. - Тэр үнэхээр сайн бөх. Оросын бөхийг хүчээр илүүрхэн ялсан. Би эхний үед сайн хамгаалсан. Тэр хэвтээгээс маш өндөр техниктэй учир аль болох хэвтээ барилдаанд шилжихгүйг хичээсэн. Сүүлийн хоёрдугаар үед ч тэр зогсоо зайгүй довтолсон. Тэр үед би хамгаалалтын алдаа гаргаж, хоёр ч оноо алдсан гэж Энэтхэгийн Бажранг финалын дараах ярилцлагадаа онцоллоо. Тэрбээр алтан медалиас атгаж аваад л алдав. Хэрэвзээ энэ алтан медалийн эзнээр тодорсон бол Энэтхэгийн түүхэнд чөлөөт бөхийн ДАШТ-ий хоёр дахь алтан медальтнаар бичихдэх байлаа.

Энэтхэгийн Бажранг хагас шигшээд Кубын Александрог 4:3-аар ялж, алтан медалийн төлөө өрсөлдөх эрхээ халаасаллаа. Тэрбээр 2013 онд ДАШТ-ээс хүрэл авсан. Энэ оны Азийн наадмын аварга. Тэрбээр 30 хүний багтай Энэтхэгийн чөлөөт бөхийн нүүр царай болсон бөх юм.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?