БААТАРЖАВЫН ШООВДОР ДЭЛХИЙН НЭРЭЭ ДАНСЛУУЛАВ

2018-10-24  

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн 2018 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд 2014 оны Азийн АШТ-ний мөнгө, хүрэл медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медвед, Сассари, “Монголиа Опен” ОУТ-ний аварга, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор Будапештэд манайхны хоёр дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Өнгөрсөн жил Парист тавлугаар байр эзэлсэн тэрбээр Будапештэд алдаагаа засч, дэлхийн медальтан болов. Түүний авчирсан энэхүү медаль нь манай чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ний 59 дэх, 32 дахь хүрэл медаль болж байна. 

Дөрөв дэх ДАШТ-нд зодоглосон Б.Шоовдор 1/8 шигшээ барилдаанд АНУ-ын Женна Буркертийг 1:1-ээр ялсан бол шөвгийн наймд өнгөрсөн жилийн Азийн дэд аварга Энэтхэгийн Сарита Саритаг оноогоор цэвэр (10:0) яллаа.

Ингэснээр Б.Шоовдор хагас шигшээд ДАШТ-ний хошой хүрэл медальт, энэ жилийн Европын аварга Туркийн Элиф Есилирмакт оноогоор цэвэр  ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд энэ жилийн Пан-Америкийн аварга Мексикийн Алехандра Ромеро Бониллаг 4:2-оор ялсан юм.

 

 

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?