ЮВЕНТУС “H” ХЭСГИЙГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2018-10-24  

Европийн хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн хэсгийн шатны гуравдугаар тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа.

Тэмцээний “H” хэсэгт өрсөлдөж буй Италийн Ювентус Английн Манчестер Юнайтед багуудын тоглолт хөлбөмбөгийн хорхойтнуудын анхаарлын төвд байсан юм. Энэ удаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Роналдугаар ахлуулсан Ювентус өрсөлдөгчөө 1:0-ээр ялалт байгуулсан юм.

Аргентин довтлогч Пауло Дибала тоглолтын 17 дахь минутад гоолдсон нь багтаа 3 оноо авчирсан. Энэ хэсгийн нөгөө талд Испанийн Валенсиа Швейцарийн Янг боёстой 1:1-ээр тэнцэж хэсгээс шалгарах боломжоо үгүй хийлээ.  “H” хэсгийг Ювентус есөн оноотой хожигдолгүй тэргүүлж байна.

“G” хэсэгт өрсөлдөж буй Испанийн Эзэн хааны баг Реалмадрид сулхан өрсөлдөгч Плезнийг 2:1-ээр буулгаж авсан юм. Харин өнгөрсөн тойрогт Реалыг хожиж шуугиан тарьсан Оросын ЦСКА Италийн  Ромад 3:0-ээр бут ниргүүлжээ. “G” хэсгийг Реалмадрид болон Рома багууд зургаан оноотойгоор тэргүүлж байна.

Мөн Английн өөр нэг баг Манчестер сити Украйны Шахтер Донецк багийг 3:0-ээр хожиж хэсгээ тэргүүлж эхэллээ. Нөгөө талд Францын Лион Германы Хоффенхайм багууд ширүүн өрсөлдөж 3:3-аар тэнцжээ.    

Бусад тоглолтуудын үр дүн

Аякс 1:0 Бенфика

Байерн Мьюнхен  2:0 АЕК

 

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?