ГЕРМАН, АНГЛИ, ИТАЛИЙН БАГ УРАГШИЛЖ, ИСПАНИЙН БАГ СУУЖ БАЙНА

2018-10-25  

Юрген Клоппын босгосон Германы Дортмунд баг Испанийн алдарт Атлетико Мадрид багийг 4:0-ээр талбай дээрээ бут ниргэлээ.

Сүүлийн 4 жил Аваргуудын Лигт тогтмол шигшээ 4-т үлдэж, өнгөрсөн улиралд Европа Лигийн цомыг өргөсөн Симонегийн хөвгүүд Дортмундын эсрэг юу ч хийж чадалгүй сөхөрлөө.

Германчууд эхний үед ганц гоол оруулсан ч, төгсгөлийн 20 минутанд 3 гоолыг Атлетикогийн хаалганд зоолоо.

Антуан Гризманн бол Атлетико Мадридын нэрийн хуудас, Францын шигшээ багийн довтлогч. Энэ жилийн Дэлхийн аварга. Хамгийн үнэтэй тоглогчийн нэг. Гэвч тэр энэ удаад юу ч хийж чадсангүй.- Биднийг аз түшсэнгүй. Хоёрдугаар хагасыг бид удирдсан. Ялангуяа эхний 20'. Бид өргөн фронтоор довтолсон. Харамсалтай нь, бидний хаалга руу цохисон хоёр ч цохилт хаалганы шонг мөргөөд гарсан. Энэ хоёрын нэг нь гоол болж чадсан бол тоглолтыг бид бүрэн хяналтандаа авах байсан. Манай багийн хамгаалалт ч сэтлэхийн аргагүй нягт байсан. Гэтэл бидний азгүйтэл бүтэлгүйдэл болж хувирсан гэж Антуан тоглолтоо дүгнэлээ.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?