ТОТТЕНХЕМ, МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД ТААРУУ Ч, МАНЧЕСТЕР СИТИ, ЛИВЕРПҮҮЛ ГЯЛАЛЗАЖ БАЙНА

2018-10-25  

Пеп Гвардиолла. Барселонаг хөгжүүлсэн, хүчирхэг болгосон нь энэ хүний гавьяа. Манчестер Ситиг удирдах 2 дахь жилдээ Английн аварга болгосон. Одоо түүний мөрөөдөл бол Манчестер Ситиг Аваргуудын Лигийн цомыг өргүүлэх. - Биднийг Аваргуудын Лигийн цомын төлөө өрсөлдөх цөөн багийн нэгэнд нэрлэж буй. Гэхдээ бид тэр амжилтанд хүрэх хараахан болоогүй. Багийн маань" өд сөд нь бүрэн дүүрэн ургаж дуусаагүй" байна. Өөрөөр хэлбэл дутуу зүйл цөөнгүй. Алдаа, засах зүйл их байна. Гэхдээ ингэж хэллээ гээд Аваргуудын Лигийн марафоноос татгалзана гэсэн огт биш. Нэг л зүйлийг санах учиртай. Аваргуудын Лигт түрүүлэхийн тулд зөвхөн хожил л хэрэгтэй. Үүнийг яс махандаа тултал мэдрэх нь хамгийн чухал. Хожил, хожил бас хожил. Ингэж байж л бид амжилтанд хүрнэ. Мөн Европын орнуудаар хариу тоглолт хийж буй тул хөгжөөн дэмжигчдийн дэмжлэг ч шаардагдана. Тиймээс аль болох тоглолт бүрт хөгжөөн дэмжигчид олноороо очиж, багаа дэмжвэл бидний амжилтанд бас нөлөөлнө гэж хөгжөөн дэмжигчиддээ хандан Пеп Гвардиолла хүслээ илэрхийллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?