ГАРРИ ЛИНЕКЕР: УНАЙ ЕМЕРУ АРСЕНАЛЫГ ӨӨРЧИЛЖ ЧАДЛАА

2018-10-26  

"Арсенал" багт ирснээс хойш сүүлийн 11 тоглолтоо дараалан хожлоо. Арсен Венгерийн хийж чадаагүй зүйлийг Унай Эмеру энэ богино хугацаанд амжууллаа. Европа Лигийн "Е" хэсгийг 3 хожилтойгоор итгэл төгс тэргүүлж байна. Энэ бол Унай Эмеругийн удирдан зохион байгуулах чадвар гэж тухайн цагтаа Английн шигшээ багийн довтлогч, ДАШТ-ний алтан бөмбөг шагналын эзэн Гарри Линекер үнэллээ. -Гол яриа завсарлагаанаар болсон. Эхний үед амжилт олсонгүй. Бидэнд хожил хэрэгтэй. Амжилтад хүрэхэд хожиж чадна гэсэн итгэл үнэмшил чухал. Түүндээ хүрцгээе. Үлдсэн 45 минутыг энэ амжилтыг авчрахад зарцуулъя гэж хувцас солих өрөөнд бид ярилцаж тохирсон гэж Эмеру Унай нууцаа дэлгэлээ. -"Арсенал" бол хүчээ авахад бэлэн болсон машин. Түүнийг түлхүүрдээд, зөв залаад явж чадах юм бол хүссэн газар чинь хүргэнэ гэж Арсенал багийг 22 жил удирдаад, энэ намар ажлаа өгсөн Арсен Венгер хэлснийг бас санах нь зөв. Ямар ч гэсэн Эмеру Унай Арсеналд тохирох түлхүүрийг нь тааруулж, зөв залж эхэлснийг Арсеналыг дараалсан 11 ялалт өгүүлэх болов.

Эмеру Унай. Энэ испани эр Английн Премьер Лигт ирснээс хойш Английн "Их буу" галлаж эхэлсэн. Байгаа ч оновчтой, мэргэн буудах болсон. Хожил шил шилээ даран ирэх болсон. Энэ жилийн Европа Лигийн гол өрсөлдөгчөөр " Арсенал" гэж мэргэжилтнүүд зөвшөөрөх болсон. Түүний хувьд тоглогч бүртээ тохирсон түлхүүрийг нь тааруулдаг, дээр нь сэлгээг маш оновчтой хийдэг гэсэн үнэлэлт дүгнэлт буюу, магтаал сайшаалыг сонсох болсон.

 

 

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?