КОЛОБКОВ: САДУЛАЕВЫГ АВАРГА БОЛНО ГЭДЭГТ ӨЧҮҮХЭН Ч ЭРГЭЛЗЭЭГҮЙ

2018-10-27  

-Риогийн олимпийн аварга, 2015,16 оны Дэлхийн аварга Садулаев жин өгсөж 97 кг -д барилдсан. Америкийн бөхтэй барилдахаас нь өмнө би түүнийг ялна гэдэгт итгэж байсан. Өчүүхэн ч эргэлзээ байгаагүй. Яг энэ эрчээрээ 2 жилийн дараа Токиогийн зуны олимпод ч Садулаев түрүүлэх болно гэж ОХУ-ын Спортын сайд Колобков Оросын телевизэд ярилцлага өгөхдөө дурдлаа. Мэргэжлийн тулаанч Хабибын төрсөн нутаг Дагестанаас гаралтай, 22 настай Садулаев нь 86 кг-ийн жинд 2 удаа аваргалсан бол энэ удаа 97 кг-д түрүүлснээрээ дэлхийн 3 удаагийн аварга боллоо.

Өнгөрсөн оны Дэлхийн цомын аваргад АНУ-ын бөх Шнайдерт ялагдсан. Түүнтэй ДАШТ-ий финалд таарч хариугаа нэхэж чадлаа, Садулаев. Ийнхүү хоёр жинд 3 удаагийн дэлхийн аварга болов, Оросын Садулаев.

Хагас шигшээд Македонийн нэрийн өмнөөс барилдаж байсан Нурмагомаевийг буулгаж авсан барилдаан фото дуранд ийнхүү буужээ

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
!!!:Mundag er de! 2018-10-27
зрчин:Энэ залуу Дэлхийн бѳхийн шинэ од .Зүгээр түүхээ яаж бүтээх л сонин.Аугаа Карелин, Медведь Сайтаев нарын дараагийн домог. 2018-10-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?