МОНГОЛЫН БАГ ЭХНИЙ ЯЛАЛТАА БАЙГУУЛАВ

2018-10-27  

Ливан улсын Бейрут хотноо болсон 19 хүртэлх насны охидын Ази тивийн АШТ-ний “А” хэсгийн хоёр дахь тоглолтоо /10.26/ Хонконгийн багтай хийсэн Монголын охидын шигшээ баг 1:0-ээр ялсан байна.

Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй энэхүү урьдчилсан шатны тоглолтууд Ливан, Тайланд, Вьетнам зэрэг хотуудад зэрэг болж байгаа юм.

Хонконгийн багтай хийсэн тоглолтын туршид манай охид эсрэг багаас зохион байгуулалт, ур чадварын хувьд илүү байж 7 дугаартай Э.Энхмаргад гоол оруулснаар ийнхүү 1:0-ийн харьцаатай анхны ялалтаа байгуулж чадлаа.

Эхний тоглолтод Австралийн шигшээ багт 18:0-ээр хожигдсон манай охид Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод нэг хожигдол, нэг хожилтой болсон бөгөөд дараагийн тоглолтоо маргааш /10.28/ зохион байгуулагч Ливаны шигшээ багтай хийнэ.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?