ТОРОНТО РЕПТОРС ДОРНОД БҮСИЙГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2018-10-27  

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн талбайд өнөөдөр өглөө долоон тоглолт явагдлаа.

Аваргаа хамгаалан өрсөлдөж буй Голден стет Уариорс Нью Иорк никстэй тулж 128:100-аар ялжээ. Аваргуудаас Кевин Дюрант 41 оноо авч багаа тэргүүлсэн бол Стефен Карри 29 оноо авсан байна. Тэрбээр холын зайнаас 11 удаа довтолж зургааг нь оноо болгожээ.  Никсээс энэ өдөр Тим Хардвэе Жуниор 24 оноо, Франц холбогч Нтиликина 17 оноо авсан ч бусад нь сайн байсангүй улирлын тав дахь ялагдлаа хүлээв. Харин Голден Стет таван хожил нэг хожигдолтойгоор улирлыг үргэлжлүүлж байна.

Мөн Торонтой Рэпторс Далласын талбайд зочилж 116:107-гоор ялжээ. Тэдний шинэ цэрэг Кавай Лионард 21 оноо түүж багаа хожилд хөтөлсөн бол Кайл Лаури 20 оноо, 12 оновчтой дамжуулалт өгсөн юм.  Мөн төвийн тоглогч Валенчунас 17 оноогоор багтаа тусалжээ. Далласаас Лука Донсич 22 оноо авсан байна . Тэрбээр тоглолтын турш  14 довтолгоо хийж долоог нь оноо болгосон юм. Торонтой Рэпторс зургаан хожилтойгоор дорнод бүсийг тэргүүлж байгаа бол Даллас хоёр хожил, гурван хожигдолтойгоор лигийг үргэлжлүүлж байна.

Энэ өдөр явагдсан бусад тоглолтуудын үр дүн

Чикаго Буллс 106:135 Шарлот Хорнетс

Лос Анжелес Клипперс 133:113 Хьюстен Рокетс

Милауки Бакс 123:95 Миннесота Тимберволвес

Брүүклин нетс 115:117 Нью Орлиан Пеликанс

Вашингтон Визардс 112:116 Сакраменто Кингс

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?