ГАВЬЯАТ ТАМИРЧИН М.УРАНЦЭЦЭГ АБУ ДАБИД ТҮРҮҮЛЭВ

2018-10-29  

Арабын нэгдсэн Эмират улсад “Абу Даби-2018” жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Их дуулга” тэмцээн болж өндөрлөлөө.  Энэ удаагийн тэмцээнд 62 орны 348 жүдоч өрсөлдсөн юм.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг-ын жингийн барилдаанууд явагдлаа.

48 кг-ын жинд хүч үзсэн дэлхийн аварга гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медаль зүүсэн юм. “А” хэсгийг ахалж байсан манай тамирчин эхний даваанд гоц мөргөж хоёрдугаар тойрогт Белгийн Софи Юраг ялж хэсгийн аваргын төлөө Португалын Катрина Костаг даралтаар цэвэр ялжээ.

Их шөвөгт шалгарсан тэрбээр олимпийн наадмын мөнгөн медальт Эва Чернавецкиг даралтаар цэвэр ялсан юм. Алтан медалийн төлөөх барилдаанд Косовагийн тамирчин Дистриа Красникийг хожсон юм. Гавьяат тамирчин М.Уранцэцэг их дуулга тэмцээнээс 11 дэх алтан медалиа хүртэж буй нь энэ юм. Энэ жинд хүрэл медалийг олимпийн наадмын мөнгөн медальт Аргентины бөх Пауло Парето, БНХАУ-ын бөх Ли Я нан нар зүүсэн.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д Гүржийн бөх  олимпийн наадмын хүрэл медальт Амиран Папинашвила алт, Испанийн бөх  Франциско Гарригос мөнгө, Узбекистаны Лутфилалев, Казахстаны Гусман Киргизбаев нар хүрэл медаль хүртсэн юм.  

Харин 66 кг-ын жинд “А” хэсгийг тэргүүлсэн Гүржийн бөх Ваза Маргвелашвили алтан медаль зүүсэн бол Шерикжанав мөнгө, Беларусын Демитри Шершан, Израйлийн Шавайлов нар хүрэл медалийн тавцанд зогсжээ.

“Абу Даби”-гийн “Их дуулга” тэмцээний 73 кг-д зодоглосон гавьяат тамирчин Г.Одбаяр тавдугаар байр эзэлсэн бол Н.Дагвасүрэн эхний даваандаа ялагдсан юм.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?