МАУРИСА ПОЧЧЕТТИНО: ТОТТЕНХЕМД ИРСНЭЭСЭЭ ХОЙШХИ ХАМГИЙН СЭТГЭЛ ДУНДУУР ҮЕТЭЙ ӨНӨӨДӨР Л ТААРЧ БАЙНА

2018-10-29  

-Бид Премьер Лигийн гараагаа сайн эхлүүлсэн. Гэвч тоглолт доголдож, эхний 4-өөс ухарсан. Аваргуудын Лигт ч тааруухан үзүүлэлттэй. Хожихоо тэнцээ, тэнцээгээ хожигдол болгож, бүтэлгүйтэж байна. Даваа гарагт Премьер Лигт Манчестер Сити-тэй тулна. Том шалгалт. Бид сайжрах, эцсээ хүртэл тэмцэлдэж сурах шаардлагатай болжээ. Магадгүй өөрийгөө өөрчлөх хэрэгтэй болжээ. Энэ шугамыг гатлах цаг бидэнд ирсэн байна. Багийн хувьд ч сайжрах ёстой гэдгийг ухаарч байна. Ялан дийлэх сэтгэхүйг хөгжүүлж, эцсийн үр дүнд хүрэх. Энэ бол багийн өмнө тулгамдсан асуудал болсон байна. Ингэж Тоттенхем багийн дасгалжуулагч аргентин эр үзэж байгаагаа илэрхийллээ.

Тоттенхемийг сүүлийн 3 жил дараалан Английн Премьер Лигт эхний 3-т шалгаруулж, Аваргуудын Лигт амжилттай тоглуулж буй Почеттино багийнхаа тоглолтыг эвдэх ёстой гэж үзлээ. Нэг л хэвийн тоглолт нь амжилтанд хүрэхэд нь саад болж байна гэсэн дүгнэлтийг хийснээ Манчестер Сити-тэй хийх тоглолтын өмнө мэдэгдлээ.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?