ЛЬЮС ХЭМИЛТОН ТАВ ДАХЬ УДААГАА ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ

2018-10-30  

Их Британийн нисгэгч Льюс Хэмилтон “Формула 1”-ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тав дахь түрүүллээ. Тэрбээр Мексикийн гараанд дөрөвдүгээр байр эзэлж, улирал дуусахаас хоёр гарааны өмнө 358 оноо авснаар гол өрсөлдөгч Германы Себастиан Феттелээс 64 оноогоор тасарч түрүүлэх болзлоо хангасан юм.

Ийнхүү өнөө жил 33 настай англи нисгэгч Аргентинийн Хуан Мануэль Фангиогийн тав түрүүлсэн амжилтыг давтсан юм. Одоо түүний урд домогт Михаэл Шумахерын долоо түрүүлсэн амжилт үлдэв.

Л.Хэмилтон энэ улирлын есөн гараанд тэргүүлсэн. Гэхдээ сүүлийн хоёр гараанд дараалан түрүүлж чадсангүй. Формула 1-ийн 19 дэх гараанд Нидерландын Макс Верстаппен түрүүлсэн юм. Энэ улирлын хоёр дахь, нийт замналынх нь тав дахь ялалт болжээ.

Сонирхуулахад, Хуан Мануэль Фангио 1950-1958 оны хооронд тав түрүүлээд 47 насандаа авто спортыг орхисон бол Л.Хэмилтон 2007 оноос хойш өдийг хүртэл 12 жилийн хугацаанд түүний амжилттай тэнцлээ.

Формула 1-ийн дараагийн гараа Бразилд болох бөгөөд ирэх сарын 11-нд, харин сүүлийн Абу Дабигийн гараа арваннэгдүгээр сарын 25-нд болох юм.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?