ТОМУУГИЙН ВАКЦИН ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

2018-10-30  

ХӨСҮТ томуугийн вакцин хийж эхэлсэн байна. Вакциныг Сайн дурын дархлаажуулалтын өрөөнд ажлын өдрүүдэд 8:30-14:30 цагийн хооронд хийж байна. 

Томуугийн эсрэг вакциныг зургаан сараас дээш бүх насныхан эмчид үзүүлэн, ямар нэгэн эсрэг заалтгүй бол хийлгэх боломжтой. Ингэхдээ ханиад хүрээгүй, халуураагүй байх ёстой юм байна. 

Вакциныг хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтож, нэг жилийн туршид ханиад томуунаас хамгаалдаг байна. 

Дэлхийн ЭМБ-ын зөвлөмжийн дагуу бүс нутаг бүрт томуугийн вирусийн ямар найрлагатай вакцин хэрэглэх зөвлөмжийг гаргадаг бөгөөд зөвлөмжийн дагуу вакциныг компаниуд үйлдвэрлэдэг аж. Өөрөөр хэлбэл жил бүрийн найрлага нь өөр байдаг ажээ.

 

 

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ ?:ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ ? 2018-10-30
ZOCHIN:SAIN DURAAR GEDEG CHIN MUNGUU TULNU GESEN UG BIZDEE. 2018-10-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?