ЭМЭГТЭЙ ХӨЛБӨМБӨГЧИД ОЛИМПИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ

2018-10-31  

Ц.Ганболд дасгалжуулагчтай хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг "Токио 2020" олимпийн эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр шатанд өрсөлдөхөөр Тажикстан улсыг зорилоо. Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудаас анх удаа олимпын наадмын эрхийн төлөө өрсөлдөх эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Тажикстан, Сингапур, Филиппин, Тайвань гэсэн дөрвөн улстай "А" хэсэгт хүч үзнэ. Тэмцээний эхний тоглолтоо арваннэгдүгээр сарын 04-нд талбайн эзэн Тажикстантай, хоёр дахь тоглолтоо 06-нд Сингапуртай, гурав дахь тоглолтоо 08-нд Тайваний багтай хийх хуваарьтай байна. Олимпийн наадмын эрхийн төлөөх тэмцээн нь анх удаа оролцож буй хамгийн том тэмцээн төдийгүй Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны бэлтгэл болж байгаагаараа онцлогтой юм.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?