БЕРНАРД СИЛВА: МАНЧЕСТЕР СИТИ-ТЭЙ ӨРСӨЛДӨХ 4 БАГ Л БАЙНА

2018-10-31  

Тоттенхем багийг талбайд нь 0:1-ээр хожсон Манчестер Сити баг Английн Премьер Лигийг дахин тэргүүлж эхэллээ. 10 тойргийн дараачаар Челси, Ливерпүүлийн хамт нэг ч хожигдолгүй Лигийг тэд хошуучилж байна. -Одоогоор нэг ч хожигдолгүй яваа Челси, Ливерпүүл,түүний араас 2 хожигдолтой нэхэж яваа Арсенал баг бол Английн Премьер Лигийн аваргын титмийн төлөө Манчестер Сити багтай бодитой өрсөлдөөн үзүүлэх 3 баг. Тэдэн дээр хүснэгтийн 5-д бичигдэж буй Тоттенхем багийг хасаж болохгүй гэж Манчестер Сити багийн хагас довтлогч Бернард Силва үзэж байна. 

Давид Силва. Португаль гаралтай, Манчестер Сити багийн хагас довтлогч. -Өнгөрсөн улиралд бид тооцоонд бага байсан учраас ялалт байгуулахад амар байжээ. Түүний үр дүнд ч тоглолт бүрт ялалт байгуулж, 100 оноо авч Лигтээ түрүүлж, аваргын титэм хүртсэн. Харин энэ жил эсэргүүцэл их тулгарч байна. Бүгд л аваргыг унагах сонирхолтой учраас тоглолт бүр амаргүй даваа болсон. Гэсэн ч бидэнд оноондоо хүрэхгүй ч, амжилтаа давтах боломж бий гэж Бернард Силва сэтгэгдлээсээ хуваалцлаа.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?