ЗАЛУУЧУУДЫН ДАШТ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЭХЭЛНЭ

2018-11-01  

Бөхийн төрлүүдийн 2018 оны 23 хүртэлх насны ДАШТ 11 дүгээр сарын 12-18-нд Румын улсын Бухарест хотод болох бөгөөд тус тэмцээнд хүчээ сорих чөлөөт бөхийн тамирчид тодорлоо.

Эрэгтэйчүүдийн 65, 70 кг-д насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцсон тул сорилгыг аравдугаар сарын 30-нд хийхээр хойшлуулсан байна. Тус хоёр жинд сорилт барилдаан хийснээр Бухарест хотыг зорих бөхчүүдийн нэрс албан ёсоор эцэслэн шийдэгдэв. Тухайлбал, 65 кг-д Будапештын ДАШТ-д зодоглосон ОУХМ Т.Тулга халз барилдаанд спортын мастер Г.Ханбүргэдийг оноогоор цэвэр ялснаар ДАШТ-д хүч үзэхээр болсон. Харин 70 кг-д Будапештын ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, ОУХМ Б.Бямбадорж, 2017 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Тэмүүлэнтэй сорилго хийх ёстой байсан. Б.Бямбадорж бага зэргийн бэртлийн улмаас жиндээ зогсоогүй учир Э.Тэмүүлэн Румын улсыг зорих эрх авлаа.

U-23 нас хүртлэх  ДАШТ өнгөрсөн жил Польш улсад анх удаа зохион байгуулахад эмэгтэйчүүдийн 57 кг-д А.Батцэцэг мөнгө, 53 кг-д Г.Отгонжаргал, 60 кг-д Э.Гантуяа нар хүрэл медаль хүртэж байв. Энэ жилийн ДАШТ-д хүч үзэх Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна. Эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Ц.Чинзориг, 65 кг-д Т.Тулга, 70 кг-д Э.Тэмүүлэн, 74 кг-д З.Сумъяабазар, 79 кг-д Д.Төгс-Эрдэнэ, 86 кг-д Г.Ганхуяг, 92 кг-д Ч.Алтангэрэл, 97 кг-д Б.Одсүрэн, 125 кг-д М.Лхагвагэрэл нар барилдана.

Эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг, 53 кг-д Бат-О.Болортуяа, 55 кг-д Б.Болор-Эрдэнэ, 57 кг-д С.Цэрэнчимэд, 59 кг-д Н.Наранцацрал, 62 кг-д Э.Гантуяа, 65 кг-д Х.Болортуяа, 68 кг-д М.Хишигмаа, 72 кг-д П.Номин-Эрдэнэ, 76 кг-д Н.Загардулам нар хүч үзэхээр болжээ.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?