3X3 ТӨРЛИЙН U18 НАСНЫ ДЭЛХИЙН АВАРГА ИРЭХ ЖИЛ МАНАЙ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЛОО

2018-11-01  

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/-ны 3х3 U18 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны зургаадугаар сард Монгол улсад зохион байгуулахаар болжээ. 

Тус эрхийг 3х3 Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос манай улсад албан ёсоор олгох үед Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав хүрэлцэн очиж гарын үсэг зурсан юм.

Тэрбээр “Монгол улсад U18 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх олгосонд бид их хүндэтгэлтэй хандаж байна. Тус тэмцээн нь Монгол улсын багийн спортын түүхэнд анх удаа тохиож байгаа гэдгээрээ онцлогтой” гэжээ. 

ФИБА 3х3 U18 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр 20, нийт 40 баг өрсөлдөх юм байна.

ФИБА 3х3 U18 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 20 нийт 40 баг өрсөлдөнө. Манай шигшээ багийн хувьд тус насны ангиллаар Ази тивээс хүрэл медалийг, мөн саяхан болж өнгөрсөн Хүүхдийн олимпийн наадамд оролцсон амжилттай байгаа билээ.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?