Сүрьеэ өвчин дэлхий дахинаа нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сүрьеэгийн тархалтыг таслан зогсоож, 2035 он гэхэд нас баралтыг 95%, шинэ тохиолдлыг 90 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлэн тавьсан юм.
Сүрьеэ өвчинтэй тэмцэх асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Оросын Холбооны Улсын Засгийн газартай хамтран 2017 оны 11 дүгээр сард Дэлхийн улс орнуудын Эрүүл мэндийн сайд нарын анхдугаар зөвлөгөөнийг Москва хотноо зохион байгуулж, “Москвагийн тунхаглал”-ыг баталсан. Мөн энэ оны 9 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганаар сүрьеэгийн асуудлыг тусгайлан хэлэлцэн, “Сүрьеэтэй тэмцэх Улс төрийн тунхаглал”- ыг баталсан юм.
Сүрьеэгийн тархалтыг бууруулах чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж, УИХ-ын түвшинд “Сүрьеэгүй Монгол” лобби бүлэг байгуулагдан, Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх талаар цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүрьеэтэй тэмцэх талаар баримталж буй дэлхийн чиг хандлага, манай улсын бодлогын хэрэгжилт, сүүлийн үеийн судалгааны дүнг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцож, зөвлөмж гаргах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” чуулганыг зохион байгуулж байна.
Чуулганы зорилт
Хүрэх үр дүн
Сүрьеэгээс сэргийлэх, хянах талаар нийт хүн амд мэдээлэл түгээнэ
Чуулганд Улсын Их хурал, Засгийн газар, яам, агентлаг, Олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, аймаг, нийслэлийн Иргэдийн Хурал, Засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн газар, өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл 220 гаруй хүмүүс оролцож байна. Чуулган маргааш үргэлжилнэ.