ДААМЫН ДАШТ-ЭЭС АЛТ МӨНГӨН МЕДАЛЬ ЗҮҮЖЭЭ

2018-11-05  

Беларусын Гомель хотод 100 буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 28-аас арваннэгдүгээр сарын 4-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 15 орны 250 гаруй тамирчид өрсөлдсөнөөс Монгол Улсын баг тамирчид нас бүрийн ангилалд оролцож алт, мөнгөн медаль тус бүр нэгийг хүртэж багийн дүнгээр зургадугаар байрт шалгарлаа.

Монголын баг тамирчид тэмцээний үндсэн төрлөөс мөнгөн медаль хүртсэн бол блиц төрөл буюу түргэвчилсэн тоглолтоос нэг аваргатай болсон юм.

Тэмцээний үндсэн төрлийн охидын 8-10 насны ангилалд Б.Есүй найм дахь өргийн дараах байдлаар тэргүүлж байсан ч сүүлийн өрөгт Беларусын тамирчин Любойд  хожигдож шагналт дөрөвдүгээр байр эзлэв. Мөн охидын 11-13 насанд Б.Лхагвадолгор сүүлийн өрөгт БНХАУ-ын тамирчинг хожсон бол хүрэл медаль зүүх байсан ч чадсангүй.

Хөвгүүдээс хамгийн өндөр амжилтыг 14-16 насанд М.Лувсандорж үзүүлж, шагналт тавдугаар байрыг эзэллээ.

Тэмцээний үндсэн төрлийн дүн есөн өргийн дараах дүн гарахад өсвөрийн ахлах нас буюу кадетын ангилалд өрсөлдсөн спортын мастер Б.Мишээл зургаа хожиж, хоёр тэнцэн, нэг хожигдож, нийт 14 оноо авснаар мөнгөн медаль хүртсэн юм. Тэрбээр ОХУ-ын Ольга Балуковтай адилхан оноотой байсан ч коэффициентийн зөрүүгээр хоёрдугаар байрт бичигдлээ.

2018 оны өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Б.Мишээл 2016 онд Туркийн Измирт зохиогдсон өсвөрийн ДАШТ-ий блиц төрлөөс хүрэл медаль хүртэж байсан юм. Тэрбээр энэ жил үндсэн төрөлд мөнгөн медалийн эзэн болсноор Монголын даамчдын амжилтыг үргэлжлүүлэв.

Блиц буюу түргэвчилсэн төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын 8-10 насны ангилалд өрсөлдсөн Б.Есүй түрүүлсэн юм. Тэрбээр есөн өрөг тоглохдоо долоо хожиж, нэг хожигдон нийт 15 оноогоор блицийн дэлхийн аварга боллоо.

Беларуст болсон 100 буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ-ээс ОХУ таван алт, найман мөнгө, хоёр хүрэл медальтайгаар тэргүүлсэн юм.  

 

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
matilda:Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Та өөрийн гэр, бизнес, машин худалдаж авах, мотоцикл худалдаж авах, өөрийн бизнесийг эрхлэх, хувийн хэрэгцээнд зориулж зээл авах шаард****тай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бидний до****ын нэрлэсэн хүүний түвшин бүхий $ 10,000 - $ 30,000,000 хувийн зээлийн дүнгээр үлэмж хэмжээгээр хийгддэг. Өргөдлөө хэрхэн зөвөөр зааж өгнө үү та хүсч байна. Бид өдөрт 24 цаг зарцуулдаг. Тэмдэглэл: "ноцтой, үгүйсгэхгүй бол". И-мэйл: matildalecoustre@gmail.com 2018-11-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?